11 сар 4, 2009 Bleach amaraa59
Би ер нь anime-д сүүлийн үед их орж байнаа.
Саяханаас Bleach үзэж эхэллээ. Дажгүй шүү. Хичнээн орой эхэлсэн ч гэсэн хамаагүй э гоё л байна.
Киноноос нь гадна эхлэл, төгсгөлийн дуунууд их дажгүй санагдаад хайж явжийгаад нэг ийм сайт оллоо.
http://www.bleach7.com/?page=member/musicoped
За тэгээд Bleach киноныхоо дуунуудыг сонсоод байгаарай.
11 сар 4, 2009 1 amore
Утсаа цэнэглэж байхдаа хангалттай цэнэг авчихсан байхад нь залгаастай хэвээр нь орхиод байвал дэмий цахилгаан үрээд бдгийн байна. өдий болтол мэдэхгүй явж байгаад өнөөдөр утсан дээр тийм бичиг байхаар нь уншаад мэдлээ… ийм байжийж яаж бас дэлхий хамгаална аа… мэджиймаар юмнууд байхыма бас… эвдэрсэн компютер маань эргэж засагдсан буянтай өдөр байлаа, өнөөдөр… тэгээд маргаадраас бөөн төрсөн төрөөгүй өдрүүд үргэлжлэх нь дээ.. халовийнаар олуулаа очихдоо бүгд нэг ижил хувцасаар жигдирч очвол гоё харагдахым байна гэж бодлоо гэнэт! энэ хагассайнд туршиж үзнээ… сэдэв нь хар чөтгөрүүд гэдэг ч юмуу хахах… дүү ойрд болзоод олдохоо байлаа… ийм хурдан том болчих гэж. хүүхдээ сургуульд үдэж өгч байгаа эх шиг л мэдрэмж төрөөд байхын хэхэ… гадаа хар бороо шиврээд, би хичээл номоо хийгээд л…гаран дээрээ хөгжмийн нотны 5н шугам зурчаад л яваад байгаа шүүдээ. манан арилж байгаа. удахгүй бүр цэлмэнэ гэдэгт итгэлтэй байгаа…
11 сар 2, 2009 наяннаймерэнес Judy More
Миний нэрийг контрабасс гэдэг. Би морин хийлтэй төстэй ч түүнээс арай том хөгжмийн зэмсэг билээ. Би ямагт оркесторын тайзны хамгийн ард суудаг. Хийл морин хийл шиг тайзны өмнө суугаад сонсогчдын алга ташилтыг авч үзээгүй. Өндөр, үзэсгэлэнтэй авиа гаргаж чаддаггүйгээс л тэр. Гэсэн ч би цөхрөөгүй. Яагаад гэвэл надад бас эрхэм чухал үүрэг байгаа. Миний үүрэг бол сопрана биш, басс өнгө гаргах юм. Басс байхад сопрана өнгө сонсголонтой болдог. Харанхуйд гэрэл илүү гэрэлтдэг шиг. Надад байгаа басс өнгөөрөө би бусад хөгжмийн зэмсгүүдтэй гайхалтай сайхнаар хосолж чадна. Танд зориулан сайхан дуу сонсгох болно.

11 сар 2, 2009 1 Iconic
Hi suvda yu bna ntr kk yu bnaaa aa kkkk goy bn muka bnaa uu setgegdel uldeegerei
11 сар 2, 2009 1 Egez
Нэрээр хийсэн шүлэг
Цээлхэн дуугий чинь хөгжим гэвэл
Эгшиг нд нь уярсан нь би билээ
Найртай сэтгэлийг чинь нар гэвэл
Дулаацаж жаргасан нь би билээ
Энхрий харцыг чинь цэцэг гэвэл
Эргэлдэх эрвээхий нь би билээ
11 сар 2, 2009 1 Egez
Мөрөөдөл
Мөрөөдөл мөнгөөр хэмжигдэхгүй
Мөрөөдөл сэгэлээр хэмжигдэхгүй
Мөрөөдөл мөнх биш
Мөрөөдөл зуурдын ч биш
Мөрөөдөл бол цаг
Мөнхийн биш энэ амьдралд
Мөнхийн хайрыг би хүснэм
Хайрын эрэлд
Одод түгэх мөнгөн шөнөөр
Орчлон дэлхийд би ганцаар
Онгон зүрхэндээ дуу аялан
Огторгуйн дунд би хөвнө
Орь ганцаараа энэ хорвоог би туулахгуй
Онцолж би чамайг сонгосон
Зүрх сэтгэл чинь хэний төлөө цохилохийг би мэдэхгүйч
Зүүд нойрондоо хэнийг хайрладгийг чинь би мэдэхгүй ч
Зүрх сэтгэл минь чиний төлөө цохилдогийг би мэднэ
Зөндөө удаан бодсон би чамайг
Зуурдын биш үүрдийн хайр байгаасай гэж
Зүүдэндээ биш сэтгэлдээ чамайг хармаар бас хайрлмаар
Зүйрлэшгүй сайхан дүр төрхөнд чинь
Зүрх сэтгэл минь шигдэн орлоо
Зүрхний эзэн охин тэнгэр чамайг хайрлья
Алаг хөөрхөн нүдний чинь
Доод зовхи нь би болж
Алаг хөөрхөн нүднээс чинь унах
Жаргал зовлонгийн нулимас бүхнийг
Хамтдаа мэдрэхийг би хүснэм
11 сар 1, 2009 1 Baigalmaa
Эх орноо ихээ холоос бодолдоо бөөцийлэн санаж сууна. Олоон жил газар хаваж ургасан мод ундсээрээ булгарах зовлонг эдлэх мэт нутгаасаа гархад тийм энэлэнтэй байж билээ. Газар узэж нуд тайлах юуны буруу гэж хайртай гэхээрээ л хагацаж ул холдохын нэр бус харин ч туунийхээ унэ цэнийг илүүтэйгээр мэдрэх гэдэг зөвтгөлөөр өөрийгөө зоригжуулж тайтгарнам. Амин холбоотой эрднэсийг минь тэвэрсэн алгын чинээ бөмбөлөг зурхэнд ургэлж эргэлдэх шиг тэр нь эх нутаг минь юм. Уртаа амьсгаа авахад уйлчихмаар хөндүүрхэн. Алаг бөмбөл эрдэнэ минь амандаа шившин тарина минь нутаг миний эх орон болой.
11 сар 1, 2009 1 baagii
Ene bol zurag zurdag harandaa
10 сар 31, 2009 Би tamir
Өнгөт орчлонд авчирсан
Өр зөөлөн ээжийгээ би саналаа
Өлсөн ядарсандаа биш ээ
Өмөлзөн эрхлэх гэж саналаа би
Хаалга нээгдэхэд гэрэл цацрах таныгаа
Хан буурал орчлонд дахин олохгүй болохлоор
Хажууд чинь байж эрхлэн суух нь
Хайрт охины чинь жаргал юм аа
Гэртээ орохдоо би таныг л хайдаг
Гэрэлт орчлонд та л намайгаа дуудсан
Гэнэхэнээр амьдралд танаар л хөтлүүлэн алхсан
Гэм хийсэн ч та л ганц намайг өршөөсөн
Түрхэн гараад ирэхэд ээжийгээ би саналаа
Түнэр харанхуйн гэрэл танаараа дутлаа
Түймэрлэх амьдралд таны сургаалиар нөмөр хийж
Түлхэгдэн ангалд унахдаа
Томсон үгэн дээсээр чинь татагдан
Тоонотод эргэн ирлээ би
Орчлонд миний ганцхан бурхан ээж минь
Огторгуйн миний ганцхан нар ээж минь
Оломгүй далайн ганцхан арал ээж минь
Ойворгон зангийн минь ганцхан хязгаар ээж минь