Мэдээ

Чоно борооноор

9 сар 5, 2007 96 Mgloo

Монголд очихдоо заавал нэг очдог ах бий. Тэднийд очоод бугуйн цагаа тайлж утсаа унтраагаад цаг хугацаа зогссон мэт орчинд айраг уун хєзєр тоглон хэвтэх нь ганц хvсэн хvлээдэг зvйл. Энэ жил ч бас тэгэхээр очин сайн гэгч нь айраг ууж єнжив. Намайг тэнд байх vеэр бага зэргийн бороотой, хэтэрхий халалгvй сайхан байлаа. Нар жаргамагц айргаа бvлэнгээ гэр дотроо тойрон сууж хууч хєєрнє. Ахтай суусан эгч маань хурим хийж байгаа гээд бvтэн сар найрласан юм гэнэ. Хvмvvс шєнєдєє тасраад єдєртєє босож ирээд шараа тайлан шинээр ирсэн хvмvvстэй нийлэн уусаар сар болчихдог юм гэнэ. Хурим дууссаны дараахан нэгэн орой ах маань гадаа хонож. Хийх ажлаа олж ядаад Дэлгэрэнгүй »

Хордлого

9 сар 5, 2007 13 Mgloo

Монголд очоод зvгээр байж чадсангvй, хордлого аваад ч vзчихлээ. Гадаадад амьдарч байхад хордлого болж байснаа санадаггvй ээ. Лав л ойрын таван жилд хордлого болоогvй юм сан…

Орой гэртээ ирээд дотор муухай оргиод удалгvй бие арзайж даараад байгаа юм шиг болов. Хордлого л битгий байгаасай гэж бодоод орондоо ортол унтаж чадсангvй, удалгvй биеэр халуу дvйгэн бєєлжсєє барих аргагvй боллоо. Хорсол уугаад эхлээд нэг бєєлжив. Бєєн ногоо гарч ирлээ, бодвол єдєр айлд идсэн дунайский юм шиг байна. Дахин хорсол ууж дахин Дэлгэрэнгүй »

Авбал ав, байвал бай

9 сар 5, 2007 96 Mgloo

Социализм бидэнд дээрх ойлголтыг єгсєн мэт. Дэлгvvрээс юм авахад ч авч байгаа би vйлчлvvлэгч vv, зарж байгаа худалдагч нь vйлчлvvлэгч vv мэдэхээ байх vе их.

Нэг орой ядраад гэртээ харъж явлаа, Оройн хоол оройтсон байв. Манайхан зуслан явсан тул замаараа жаахан хоол боолгоод харья гэж бодоод гэрийн ойролцоох гуанзнуудаар шагайв. Олон адилхан юмнаас нь алийг нь сайныг мэдэхгvй тул нэгэнд нь орчихов. Захиалгаа єгєєд тєлбєрєє хийх гэтэл тооцоо буруу хийчих шиг боллоо. Дахиад нэг шалгаад vзээч гэтэл Дэлгэрэнгүй »

Нэг асуулт байна…Та хариулаач?!

8 сар 31, 2007 асуулт хариулт uran20

que.gif

Энэ өдрөөс эхлээд би асуумаар санагдсан юм аа энд бичиж байхаар шийдлээ.Харин миний блогийг уншигч таныг миний асуултанд саатан хариулна гэж найдаж байна.

Хүн амьдрахийн төлөө иддэг үү аль эсвэл идэхийн төлөө амьдардаг уу?

Энэ асуултыг нэг жилийн өмнө миний нэг  дүү надаас асууж байсан юм.Миний бодол бусад хүмүүсийн бодолтой хэрхэн дүйцэж байгааг мэдмээр санагдсан юм аа.Та асуултынхаа хариултийг яагаад гэвэл гэсэн тайлбартай бичвэл танд их баярлах болно шүү!!!

“I’ll be back”

8 сар 23, 2007 13 Mgloo

Oird ihendee off baina. Huduu muduu argagui shd…Udahgui niiluulj baigaad neg bichnee. Terminator-n ugnees ishleed ingeed nerlechihye, ene bichleg uurchlugduhud shine bichleguud orno :D

Д.Овдогмид: Өөртөө л таалагдах хэрэгтэй

8 сар 21, 2007 Бүлэггүй designer

Танидаг хирнээ танидаггvй андууд

8 сар 10, 2007 96 Mgloo

Єчигдєр орой Амьдрах хvслэнгийнхэнтэй уулзав. Эхлээд нэг газар орж суугаад нилээд худал чалчив. Интернэтээр бол мащ олон харилцаж байсан хирнээ анх удаа уулзалдсан юм. Анх Лайф намайг vvдэн дээр тосч авлаа. Тухайн vеийн сэтгэгдлээ надад хэлэхдээ “намба суусан хvн хvлээж байсан чинь…“ За тэгээд ороод бvгдэнтэй нь уулзаад нилээд ярьсны дараа биє биєнийхээ талаар юу гэж тєсєєлж байснаа ярилцав. Юун тvрvvнд намайг хvмvvс нас тогтсон, намбатай, нvдний шилтэй, гvзээтэй АХ гэж боддог байсан гэнэ. Блогийн бичлэгээс хvмvvс тэгэж боддог бололтой, арга ч vгvй биз…За бvр эмэгтэй хvн гэж бодоод Дэлгэрэнгүй »

Монголдоо

8 сар 10, 2007 96 Mgloo

Дуу цахилгаантай бороо орсноос Бэйжингийн онгоц хоцорч тосч байгаа хvнээ хvлээлгэж орхив. Хувьтай хvн хурнаар гэж vг орчин vед нэг их зохисон vг биш бололтой. Хvнээр тосуулах болгонд бороо орж дандаа тэднийг хvлээлгэж уурыг хvргэнэ. Тийм ч хувьтай хvн биш бололтой. Сайн захиасын хvчинд хямд буудалд гайгvй єрєєнд хонов. Захисан ах(уул нь бол би бараг танихгvй, аль багын байрны ах шд) дахин дахин утасдаж нєгєє євєр монголыг зовоосон бололтой. Маргааш нь Бэйжин Улаанбаатарын вагоноор эх орноо зорив. Буудал дээр хэдэн євєр монгол монголд Дэлгэрэнгүй »

Берлиний хананы цаадах салаа зам

8 сар 10, 2007 ХЭЗ Mgloo

Берлиний хана нураснаас хойш хуучин коммунист улсуудын хєгжил тэр бvр ижил байгаагvй ба зарим улсууд хурдан хєгжиж зарим нэг нь эсэргээр улам бvр доройтож байх юм. Энэ талаар нилээд судалгаа хийгдэж байгаа бєгєєд ихэнх нь боловсролтой холбож тайлбарладаг. Lucas анх боловсон хvчин гэдэг ухагдахууныг эдийн засгийн єсєлтийн моделуудад гайхамшигтайгаар оруулж удалгvй Aghion, Howitt нар Endogenous Growth Model-оор яагаад дэлхий дээр хєгжиж чаддаг улс, чаддаггvй улсууд байдаг вэ гэдгийг боловсрол, техникийн хєгжилтэй холбон тайлбарласан байна. Баян ба ядуу гэсэн Дэлгэрэнгүй »

Бороо ороод л

8 сар 6, 2007 Poems of the mind misty

Бороо ороод л. Дотор минь байгаа нулимсыг миний өмнөөс гаргаж өгч байгаа мэт.

Бороо ороод л. Баяртай гэж хэлээгүй үгийн минь оронд замыг чинь угааж байгаа мэт.

Бороо ороод л. Ганцаараа үлдэх сэтгэлийг минь тайтгаруулан дугарах мэт.

Бороо ороод л. Хэлээгүй үлдээсэн үгийг чинь чихэнд минь шивнэх мэт.

Бороо ороод л. Хацар дээр минь үлдээсэн үнсэлтийн чинь орыг угаах мэт.

Бороо ороод л. Биенд минь шингэсэн чиний үнэрийг арилгах мэт.

Бороо ороод л. Бороо зөөлөн, хатуу, ширүүн, хүйтэн, дулаанаар ороод л.

Бороо ороод л. Бороо ороод л. Бороо ороод л.

Би чамгүйгээр ганцаараа. Үгүй ээ бороотой хоёулаа.

Би бороотой хоёулаа. Үгүй ээ дуслуудтай нь гурвуулаа.

Би дуслуудтай гурвуулаа. Үгүй ээ салхитай дөрвүүлээ.

Би салхитай дөрвүүлээ. Үгүй ээ нар, сар, од гариг бүгдэнтэй нь олуулаа.

2007.08.06