Олимпийн аварга Н.Түвшинбаяр шагналаа авлаа
8 сар 25, 2008Манайхан үнэхээр лаг байна аа. Афин, Сиднейн олимп дуусахад манайхан олимпын алтыг мөрөөдөхөөс цаашгүй юм байна, жил ирэх тусам улам холдож байна гэсэн сэтгэгдэл төрж байж билээ. Гэтэл энэ олимпоос алт авахаар барахгүй бүр хоёрыг, дээрээс нь хоёр мөнгөтэй авчихлаа. Сүүлийн арав хоног сэтгэл нэг л өөдрөг. Монгол хүн бүрт ийм мэдрэмж төрж байгаа биз ээ. Олимпийн зарим бичлэгийг монгол сайтуудаас аваад Youtube-д оруултал зохиогчийн эрх зөрчсөн гээд арилгаад байна. Үлдсэн ганц нэг бичлэгээс сонирхуулъя.
